ҮР ДҮН: 509501-509510 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Хятадын автомашин үйлдвэрлэгч “Volvo”-г худалдаж авлаа

Хятадын автомашин үйлдвэрлэгч Зейжан Жили групп европ дахь зах зээлээ тэлэхээр “Форд Моторс” компаниас “Volvo” маркийн автомашиныг 1.8 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээ байгууллаа. Шведийн Готеборг хотын “Volvo”—гийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр талууд энэ тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Гэрээнд “Жили”-гийн ерөнхийлөгч Ли Шуфу, “Форд” компанийн санхүүгийн ахлах Льюс Бүүт нар гарын үсэг зуржээ.

Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч Т.Шрапелийг “Алтан гадас” одонгоор шагналаа

ХБНГУ-ын улс төрийн сангуудаас Монгол Улсад анх түрүүн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Конрад Аденауэрийн Сангийн /КАС/ суурин төлөөлөгчөөр зургаан жилийн турш амжилттай ажиллаж байгаа доктор, ноён Т.Шрапелийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа.

Реппэр Gee тоглолт хийнэ

Саяхан “Монгол реппэр” цомгоо гаргасан Gee бие даасан тоглолтоо хийх гэнэ. Тэрбээр ирэх сарын 9-нд “UB Palace”-ын Royal танхимд “Монгол реппэр” нэртэй тоглолтоо хийх аж.

Амиа золиослогчид Москвагийн метронд дэлбэрэлт үйлдэв

Москвагийн метроны ”Лубянка” ба ”Парк культуры ” станцуудын дэлбэрэлтийг амиа золиослогч террористууд үйлдсэн гэж урьдчилсан мөрдөн байцаалтын дараа Москва хотын прокурор Юрий Сёмин мэдэгджээ. Дэлбэрэлтийн хүч нь 2-3 кг-ын тротилийн хэмжээнийх байжээ.

Ч.Сайханбилэг: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудлуудыг бүлгийн хурлаар хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг товч мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы нэгдсэн хуралдаануудаар хэлэлцэх асуудлын талаар бүлгээс ажлын хэсэг гаргахаар болжээ.

Д.Лүндээжанцан: 1,5 сая төгрөгийн амлалтын талаар Засгийн газраар хэлэлцэнэ

УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр чуулганы завсарлагын дараах анхны хуралдаанаа хийлээ. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганы өмнөх бүлгийн анхны хуралдааны эхэнд гишүүд тойрогтоо ажилласан талаараа мэдээлжээ.

Ажлын хэсгийн хуралдаан хойшлов

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр 14.30 цагаас хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Ажлын хэсгийн хуралдаанаар Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцэх байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж