ҮР ДҮН: 509491-509500 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

Жүжигчин У.Уранчимэг монгол Rihanna болов

Өнгөрсөн бямба гаригийн үдэш Улсын Драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Гэгээн муза-2009” наадмын улаан хисвний ёслол болж өнгөрлөө. Тус ёслолд жүжигчин У.Уранчимэг машинаас бууж ирэхдээ л тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг татаж чадсан.

Иракийн суннитийн нэртэй зүтгэлтэнд халдав

Иракийн цагдаагийн мэдээгээр ням гаригийн өглөө Сиритэй хил залгаа Каим хотод цуврал дэлбэрэлт болжээ. Таван хүн үрэгдэж, 15 хүн шархадсан байна. Мөрдөн байцаалтаар дэлбэрэлт суннитийн нэрт зүтгэлтэн шейх Мурди Мухамед аль-Махалавийн босгож байсан байшингийн дэргэд болсон байна.

Обама Кабулд очив

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зарлагдаагүй айлчлалаар Афганистанд очсон тухай Цагаан ордон мэдээлэв. Ням гаригт Ерөнхийлөгчийн онгоц Кабулаас холгүй Баграмын баазад газардсан байна.

Хэлэлцээрийн эхэн амжилтгүй байлаа

Тайландын Ерөнхий сайд Апхисита Вечачива ба сөрөг хүчний “улаан цамцтануудын” хөдөлгөөний лидерүүдийн хэлэлцээр ням гаригт гурван цаг үргэлжлээд үр дүнд хүрсэнгүй. 2006 оны цэргийн эргэлтээр засгийн эрхнээс зайлуулагдсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын талынхан “улаан цамцтанууд” цэргийн эргэлтээс хойш тус оронд ардчиллыг бүрэн сэргээж чадаагүй гэж үзэж байгаа.

Сүүлийн 30 жилд Саудын Арабийн хүн ам гурав дахин өсөв

Саудын Арабийн вант улсын статистикийн төв газрын мэдээг ”Аль-Хаят” сонинд нийтэлсэн ба түүгээр вант улсын харьяатын тоо сүүлийн 34 жилийн дотор гурав гаруй дахин нэмэгджээ. Статистикийн тайланд бичсэнээр Саудын Арабын хүн амын өсөлт дэлхийд хамгийн дээгүүрт орж байна.

”Алиалагч 2010” наадмын нээлт өнөөдөр болно

”Алиалагч 2010” наадмын нээлт өнөөдөр болно

Циркийн урлаг хөгжсөний 70 жилийн ойд зориулсан ”Алиалагч 2010” наадам өчигдөр “АСА” циркэд эхлэх байсан боловч тус циркэд гал гарсны улмаас хойшлуулсан байна. Циркийн уран бүтээлчид наадамд оролцох бэлтгэл сургуулилт хийж буй үедээ гал алдсан байна.

“BlackBerry”-д зориулсан загвар бүтээжээ

Английн загвар зохион бүтээгч Henry Holland ойрын өдрүүдэд толгой өндийх завгүй явна. Түүний “House of Holland” цуврал цуглуулгад “Debenhams” зориулсан онцгой загварууд, “Pretty Polly”–д урласан бариу өмд, тирконы загваруудаас гадна гар утасны онцгой хэрэглээ “BlackBerry”-гийн ар талд зориулсан өвөрмөц загварууд багтаж байгаа гэнэ. Henry Holland өөрийн намар/өвөл 2010 цуглуулгаасаа гар утасны ар талд зориулсан өвөрмөц логонуудыг цөөн тоогоор бүтээжээ.

С.Эрикссон Зааны ясан эргийн дасгалжуулагч боллоо

19 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ Африк тивд анх удаагаа зохион байгуулагдахаар болсон. Өмнөд Африкт есөн долоо хоногийн дараа эхлэх цомын тэмцээнд оролцох эрхээ авсан хар тивийн багууд шилдэг дасгалжуулагчийн эрэлд гарцгаасан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж