ҮР ДҮН: 509311-509320 ХҮРТЭЛ / НИЙТ: 514338

“Microsoft” 64GB багтаамжтай Zune HD тоглуулагч гаргана

“Microsoft” корпорацийн Zune HD хөгжим тоглуулагчийн 64GB багтаамжтай хувилбар удахгүй худалдаалагдаж эхлэх бололтой. Zune-ийн албан ёсны сайтад 64GB багтаамжтай хувилбарын талаар танилцуулсан бөгөөд үнэ болон чухам хэдийд худалдаанд гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“Tоyota”-г асуудлаа шийдэхэд “NASA” тусална

Америкийн Үндэсний агаар мандал, сансар судлалын хүрээлэн /NASA/, болон Америкийн Шинжлэх ухааны үндэсний академиуд хамтран “Toyota” компанийг үйлдвэрлэсэн машинаа бөөнд нь эргүүлэн татах шийд гаргахад хүргэсэн автомашин гэнэт хурдалж байгаа асуудлыг шийдэхэд хамтран ажиллах гэж байгаагаа мэдэгдлээ.

Технологийн тэрбумтнууд

Bill Gates
Нийт хөрөнгө: 53 тэрбум ам.доллар
Өнгөрсөн жил хөрөнгө нь 13 тэрбум ам.доллараар өссөн хэдий ч программ хангамжийн ирээдүйг харагч хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүн гэсэн байрнаас ухарч, Мексикийн цахилгаан холбооны эзэн Carlos Slim Helu-гийн ард орсон. Гейтсийн хөрөнгө өссөн гол шалтгаан нь “Microsoft” компанийн хувьцаа өнгөрсөн нэг жилийн дотор 50 хувиар өссөн.

“Монголоо шинэчилье” үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулна

Чөлөөт худалдааны хэлэлцээр, үнэ тариф, үндэсний үйлдвэрийг дэмжих тухай асуудлаар иргэд, олон нийт, судлаач, эрдэмтдийг хамруулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг ирэх сарын 9-нөөс эхлэн орон даяар зохион байгуулахаар болжээ.

“Яргуй дэлгэрэх цагаар” тоглолт болно

Нийтийн дуучдын “Яргуй дэлгэрэх цагаар” нэртэй хамтарсан тоглолт ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэхүү тоглолтоороо уран бүтээлчид хайрын дуунуудаа толилуулах аж.

Шинэ гэрээнд “найрамдал ялав”

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу гуравдугаар сарын 26-нд Москва, Вашингтон хоёр стратегийн довтолгооны зэвсэглэлийг (СДЗ) хорогдуулах шинэ гэрээнийхээ параметрыг шинэчиллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж