ҮР ДҮН: 509291-509300 ХҮРТЭЛ / НИЙТ: 514345

“Гол бүхэн далайд цутгана” киноны дэд ангийг бүтээжээ

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан “Гол бүхэн далайд цутгана” баримтат киноны хоёрдугаар ангийн нээлт болжээ. Норовбанзад сангаас санаачлан Конрад Аденауэрийн сангийн ивээн тэтгэсэн эл кинонд ардчилсан хувьсгалын дараахан Монголын шинэ залуу ардчиллыг олон улсын байгууллагуудын зүгээс хэрхэн дэмжин тусалж байсныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын яриагаар харуулсан байна.

Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр БНЧУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзсан байна. Ноён Элчин сайд уулзалтын эхэнд, хоёр улсын төдийгүй хоёр нийслэл хотын хооронд хөгжлийн хөтөлбөр, худалдаа, эдийн засгийн чиглэлээр ажиллах өргөн боломж байгааг дурдаад, элчин сайдаар томилогдон ажиллаж буй нэг жил хагасын хугацаанд хоёр улсын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар багагүй ажил хийж буйгаа онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж