Өрнийн Зурхай | News.MN

Өрнийн Зурхай

Энэ долоо хоногт( 2019/04/15 - 2019/04/21 )

Долоо хоногийн эхээр таны ажилд саад тулгарна. Асуудлыг шийдэхийн тулд олон хаалга татах шаардлага гарна. Гэр бүлийн болон хайр сэтгэлийн харилцаанд халуун дотно байдал мэдрэгдэнэ. Найз нөхөд, хамт олны дунд нэр хүндээ алдах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдалд долоо хоногийн дундуур хүндрэл үүснэ. Мөнгөө хэмнэж болох бүх боломжийг самбаачлах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч шөнө хар дарах нь нэмэгдэх бололтой.

4-р сар

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх шинэ сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээх төлөвтэй байна. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд өртөнө. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна.Хайр дурлал, гэр бүл: Гадаад үзэмждээ анхаарч, өөртөө санаа тавьсны үр дүн  олны анхаарлын төвд оруулна. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна. Хосууд асуудлын эсрэг тэмцэж байгаа болохоос бие, биетэйгээ тэмцэлдээгүй гэдгээ санаарай.Эрүүл мэнд: Сэтгэл санаа тогтворгүй байх ч бие махбод хөнгөн шинэг байж, өвчин туссан ч хурдан илаарьшина.

2019 он

2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ нотлон харуулах, амжилтаараа манлайлах жил байх болно. Зорилгодоо хүрэх, амбиц хөөхөд тань буд гариг эрч хүч, урам зоригоор цэнэглэж өгнө. Гэхдээ аравдугаар сараас эхлээд эрч хүч буурч эхлэх тул оны эхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны тэмцэгч зан чанар ажил дээр илүүтэй тодрох бөгөөд энэ нь олон ажлыг амжуулахад тусална. Оны сүүл болоход таны амьдрал эмх замбараагүй болж, бусдын үгээр хөтлөгдсөн мэт санагдах бололтой. Та багаа тайлж, хүлээснээс суларснаар өөрийн жинхэнэ дүр төрхөө таньж мэднэ. Энэ үед зарим нь ичгүүргүй аашилж, дураараа загнаж мэдэх юм. Хэл яриагаа цэгнэж, бодлоо тэр бүр шууд илэрхийлэх хэрэггүй гэж зөвлөх байна. Эс бөгөөс гэр бүл, хамт олны дунд зөрчил үүсч мэднэ. Гэр бүлдээ анхаарал халамжтай байж чадахгүй бол таны хоосон орон зайг өөр байдлаар нөхөж эхэлнэ. Санхүүгийн байдал харьцангуй сайн байх бөгөөд хэд хэдэн удаа их хэмжээний бэлэн мөнгөний орлого орж ирнэ. Үл хөдлөхийн худалдаа наймаанд ээлтэй. Ганц бие хүмүүс олон хүнтэй танилцаж, тэдний дундаас насан туршийн ханиа олж болно. Гэхдээ олонх нь гэр бүл зохиох гэж яарахгүй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж