Нэмнээ байтугай мал ч мэдэхгүй хүүхдүүдээс хандив авах аянг дүүрэг дүүргийн боловсролын салбарынхан эхлүүлжээ.
Нэмнээ байтугай мал ч мэдэхгүй хүүхдүүдээс хандив авах аянг дүүрэг дүүргийн боловсролын салбарынхан эхлүүлжээ.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Сүхбаатар, Баруун-Урт сумын 300 өрхөд нэг удаагийн буцалтгүй тусламж 660 мянган төгрөг, 200 тонн тэжээл олгохоор болжээ.
Геронтологийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран “Ахмадын баярын өдөрлөг” зохион байгуулж байна. 1990 оны 12 сарын 14-нд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий асамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг тунхагласан. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүргийн 10 сард зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. 2022 оны Ахмадын өдрийг НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахимаг насны эмэгтэйчүүдийн нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг дэмжье” уриан дор ахимаг насны эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг харуулах зорилготой үйл ажиллагаа, боломж олгохын зэрэгцээ ахмад настны эрхийг хамгаалах, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нь таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Номхон далайн баруун бүсийн 2021-2030 он хүртэлх “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө” Монгол улсын хүн ам 2025-2030 оноос эхлэн “хөгшрөх” хандлагад шилжиж нийт хүн амд эзлэх 60 ба түүнээс дээш настай хүн амын хувийн жин одоогийнхоос 2 дахин өсөж улмаар 2050 он гэхэд 25 хувьд хүрэх хандлагатай байгааг тусгасан. Манай улсад статистикийн үндэсний хорооны мэдээгээр 2020 оны байдлаар 328.8 мянган настан амьдарч, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд нийт хүн амын 9.7 хувийг эзэлж байна . Монгол настнуудын тухайд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, шээс боловсруулах зүрх судасны эрхтэн тогтолцоо, яс булчингийн эмгэг, осол гэмтэл тус тус давамгайлж байна. Харин нас баралтын шалтгаанд зүрх судас, гэмтэл хордлого, хавдар, амьсгал, хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилж байна. Монгол настнуудын доройтлын тархалтыг үнэлэхэд 57.7 хувь нь доройтлын өмнөх түвшинтэй, 16.1 хувь нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна. Ахмадын өдөрлөгөөр хүн амд эрүүл насжилтыг сурталчилан таниулж, эрүүл идэвхтэй, урт наслахыг дэмжин, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Монголын ахмадын холбоотой хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Ахмад настан та бүхэн төв талбайг зорин ирснээр настны эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олж авахын зэрэгцээгээр настны цогц үнэлгээнд хамрагдаж, үйл ажиллагааны чадварын түвшинг тодорхойлуулахын зэрэгцээгээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хамрагдан төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнээс эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна. Төв талбай дээр Геронтологийн үндэсний төв бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахын зэрэгцээгээр дүүргүүдийн настны эмч тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Covid-19 цар тахал Монголын нийгмийн дархлааг шалгуур болжээ. Тэр тусмаа хөл хориотой энэ өдрүүдэд хүмүүс хэн болохоо, хүн чанараа харуулж
Баянзүрх дүүргийн “Төгс дэлгэрэх” ерөнхий боловсролын сургуулийн 5в ангийн сурагч Наранбаатарын Содбилэг цахим хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан
Австралийн аймшигт түймэрт нэрвэгдсэн хөөрхийлөлтэй уутат баавгайн бамбарууш, эхээсээ өнчирч хоцорсон бяцхан эмжийн өр өвтгөм нүдний харц дэлхийн өнцөг булан
БНХАУ бол ядууралтай яаж тэмцэж болдгийг харуулж чадаж байгаа орон. Жилд 10 сая хүнийг ядуурлаас гаргаж байна гэсэн судалгаа гарчээ.
ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын сүүлийн өдрүүдэд, хүчтэй аадар бороо үргэлжилсний улмаас тус мужийн 55 тосгон,
АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Буш буюу Эцэг Буш нэгэн Филиппин хүүтэй нууц нэрээр захидлаар харилцан, түүний хоол хүнс, боловсролд нь зориулж эд материал, мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлдэг байжээ.
“Сэлэнгэпресс” хөлбөмбөгийн клуб, “Их Талын Дуулиан” ТББ-аас зарласан хотын төвөөс алслагдсан гэр хороололд амьдардаг, хөлбөмбөг тоглох дуртай хүүхдүүддээ туслах сайн