Иргэдээ орон сууцжуулах зорилгоор Монголын Засгийн газар хямд эх үүсвэртэй урт хугацааны ипотекийн зээлийг хэрэгжүүлж байна. Уг зээлэнд наян мянга гаруй өрх хамрагдаж, орон сууцтай болсон гэх мэдээлэл бий. Харин өнгөрсөн жилээс эхлэн орон сууцны борлуулалт муудсан бөгөөд үүнийг эрэлттэй холбон тайлбарлах хүмүүс байна.