Монголд гэр бүл салалт 1970 оныхоос дөрөв дахин нэмэгджээ. Тухайлбал, 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Сонирхолтой нь салсан гэр бүлийн 51.6 хувь нь гэрлээд 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил болсон байх юм.