Түүний энэ яриа сонгуулийн шоу болчихгүй бол төрийн захиргааны 50 байгууллагыг хотын төвөөс гаргах нь зөв. Дүүргүүдийг задлаж, эрх мэдлийн төвлөрлийг арилгах нь бүр зөв. Улаанбаатарыг утаа, түгжрэлээс нь салгаж чадвал түүний зураг хананд хадагдах байтугай нэр нь түүхэнд үлдэнэ, гарцаагүй.