Энхтайвны Сасагава сангийн урилгаар УИХ дахь Монгол-Японы парламенын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын гишүүд Япон улсад айлчлав. Тэднийг Япон Улсын Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзсан бөгөөд Ерөнхий сайд Ю. Хатоямад Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын захидлыг гардуулж өгсөн байна.