Дэлгэцийн хатан хаан хэмээх тодотголтой үзэсгэлэнт бүсгүй маань бага насандаа олны анхааралд өртдөггүй өндөр, хэрзгэр охин байсан гэнэ. Мөн тэр нэмж хэлэхдээ “Би хүүхэд байхдаа ангийнхаа бусад охидууд шиг үзэсгэлэнтэй болохыг мөрөөддөг байсан, би одоо ч өөрийгөө нэг их сайхан гэж боддоггүй энгийн нэг эмэгтэй, харин би өдөр бүр маш үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй тааралддаг” гэжээ.