Цар тахлын жилүүдээс хойш хүмүүс хэрэгтэй бараагаа онлайнаар л захиалж авах болжээ. Гэхдээ хэрэгтэй бараа нь тун цөөрч.
Цар тахлын жилүүдээс хойш хүмүүс хэрэгтэй бараагаа онлайнаар л захиалж авах болжээ. Гэхдээ хэрэгтэй бараа нь тун цөөрч.
Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа талаар худалдаа эрхлэгчид хэлж буй. Тэгвэл бодит нөхцөл дээр амьдралын чанар, хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа талаар сурвалжиллаа.
Айл өрхүүд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнээ авахад ч сарын цалин хүрэлцэхгүй байгаа талаар хэлж буй. Тиймээс нийслэлийн захын гэр хорооллын
Иргэд ихэвчлэн нэг өдрийн хоолны жаахан ногоо, мах, талх л авдаг болсон байна.
Ийнхүү өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь иргэдийн амьдралд төдийгүй худалдаа эрхлэгчдэд ч нөлөөлж эхэллээ.
Өдөртөө тавхан ширхэг “Атар” талх зарж чадахгүй байна гэдгийг худалдагч эмэгтэй хэлж байв. Баянзүрх дүүргийн гэр хорооллын гудамж дунд байрлах дэлгүүрүүдэд хамгийн их зарагддаг бараа нь элэгний нухаш, бэлэн гоймон гэнэ.
Түм түжигнэж, бум бужигнаж хөл гишгэх зайгүй шахам байдаг тус зах нам гүм, худалдан авагчид цөөнтэй байлаа.