Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл нэмэгдэж буй. Тэр дундаа 0-18 насны хүүхдийн дунд шүдний өвчлөл ихээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын
Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл нэмэгдэж буй. Тэр дундаа 0-18 насны хүүхдийн дунд шүдний өвчлөл ихээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын
Эцэг эхээ үл хайхран, ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэх тохиолдол энэ нийгэмд амь бөхтэй оршиж, монголчууд бид улам л “Муухай монгол хүн” болсоор байна.
Геронтологийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран “Ахмадын баярын өдөрлөг” зохион байгуулж байна. 1990 оны 12 сарын 14-нд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий асамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг тунхагласан. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүргийн 10 сард зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. 2022 оны Ахмадын өдрийг НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахимаг насны эмэгтэйчүүдийн нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг дэмжье” уриан дор ахимаг насны эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг харуулах зорилготой үйл ажиллагаа, боломж олгохын зэрэгцээ ахмад настны эрхийг хамгаалах, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нь таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Номхон далайн баруун бүсийн 2021-2030 он хүртэлх “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө” Монгол улсын хүн ам 2025-2030 оноос эхлэн “хөгшрөх” хандлагад шилжиж нийт хүн амд эзлэх 60 ба түүнээс дээш настай хүн амын хувийн жин одоогийнхоос 2 дахин өсөж улмаар 2050 он гэхэд 25 хувьд хүрэх хандлагатай байгааг тусгасан. Манай улсад статистикийн үндэсний хорооны мэдээгээр 2020 оны байдлаар 328.8 мянган настан амьдарч, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд нийт хүн амын 9.7 хувийг эзэлж байна . Монгол настнуудын тухайд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, шээс боловсруулах зүрх судасны эрхтэн тогтолцоо, яс булчингийн эмгэг, осол гэмтэл тус тус давамгайлж байна. Харин нас баралтын шалтгаанд зүрх судас, гэмтэл хордлого, хавдар, амьсгал, хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилж байна. Монгол настнуудын доройтлын тархалтыг үнэлэхэд 57.7 хувь нь доройтлын өмнөх түвшинтэй, 16.1 хувь нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна. Ахмадын өдөрлөгөөр хүн амд эрүүл насжилтыг сурталчилан таниулж, эрүүл идэвхтэй, урт наслахыг дэмжин, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Монголын ахмадын холбоотой хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Ахмад настан та бүхэн төв талбайг зорин ирснээр настны эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олж авахын зэрэгцээгээр настны цогц үнэлгээнд хамрагдаж, үйл ажиллагааны чадварын түвшинг тодорхойлуулахын зэрэгцээгээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хамрагдан төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнээс эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна. Төв талбай дээр Геронтологийн үндэсний төв бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахын зэрэгцээгээр дүүргүүдийн настны эмч тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бяслагтай сэндвич идэж тэмдэглэжээ. Эдит Дамблтон, Доркас
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд “Ахмадын өдөр” тохиодог. Энэ жил Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож байна. Үүнтэй
Улсын хэмжээнд цар тахлын халдвар улам нэмэгдэж буй. Тэр дундаа ахмад настан, хүүхэд, жирэмсэн эхчүүд халдвар авбал хүндрэх эрсдэл байгааг
Нийслэлийн иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Ингэхдээ ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр
Цар тахалтай холбоотойгоор уламжлалт Цагаан сарын баяраар олон хүн нэг дор цуглуулалгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа билээ. Азай
АНУ-ын өмнөд Каролина мужид төрсөн Хестер Форд гэх эмэгтэй амьдралынхаа туршид хоёр дэлхийн дайн, хоёр цар тахалтай нүүр тулжээ. Тэрбээр
АНУ-ын Техас мужийн захирагчийн орлогч Дан Патрик өөрийн хэлсэн үгнээсээ болж ихээхэн шүүмжлэлд өртжээ. Өдгөө 70 настай тэрбээр шинэ төрлийн