Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр баталсантай холбогдуулан ажлын хэсэгт орсон гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.