МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн өмнө Бага хурал дээрээ МАН ялалт байгуулбал өөрөө Ерөнхий сайдаар дахин ажиллана гэдгээ баталгаажуулсан учраас түүний хувьд дараагийн Засгийн газрын тэргүүн болно. Ингэхдээ Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.