Нийслэл маань дөрвөн уулын дунд байрладаг. Хойд талаараа гэр хороолол ихтэй. Мөн 18 га “Цагаан даваа”-ны хогийн цэг, 31 га “Нарангийн энгэр” гээд хоёр уулынхаа хормойд бүхий л хогоо аваачин булж байгаа. Гэтэл салхины эх үүсвэр баруун хойноосоо билээ.