УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дууссаны дараа Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагаас үүсээд байгаа асуудалтай холбогдуулж тайлбар авахыг хүсэхэд тэрбээр “Асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.