УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэх асуудал маш ихээр хуримтлагдсаны зэрэгцээ цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай олон хуулийн төсөл шилээ даран хүлээгдэж буй тул ирэх долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын чуулганы өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж болзошгүй гэдгийг гишүүдэд дуулгалаа.