УИХ-ын хаврын чуулганыг маргааш өндөрлүүлэхээр болж өглөө 10.00 цагаас хуралдуулахаар боллоо.
УИХ-ын хаврын чуулганыг маргааш өндөрлүүлэхээр болж өглөө 10.00 цагаас хуралдуулахаар боллоо.
УИХ-ын хаврын чуулганыг маргааш хаахаар шийджээ. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт хуралдуулахаар болсон байна.
УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр өндөрлүүлэхээр болоод байгаа ч гишүүдийн ирц гүйцээгүй гэсэн шалтгаанаар одоог хүртэл саатсаар байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр завсарлуулахаар цаг хугацааг урьдчилан товлосон ч, одоогоор тодорхойгүй байна. Байнгын хороод шил шилээ даран хуралдаж, хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж байгааг нь харвал хаврын чуулганыг өнөөдөртөө багтааж завсарлуулах ч юм шиг.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дөнгөж сая завсарлууллаа. Гэхдээ эргэн хуралдаж болзошгүй байна. Дахин хуралдах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргах аж.
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр өндөрлөх эсэх нь шийдэгдээгүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдахаар болж чуулганы хуралдаан түр завсарлав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг баталлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. “Хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 52.2 хувьтай байгаа тул хуралдааныг эхлүүлэх боломжтой байна гэж” УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэллээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан сая дуусч, УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр завсарлуулахгүй байх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Түүгээр УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр өндөрлүүлэх эсэхийг шийдэх ажээ.