Минийх сонгууль, харин чинийх Тавантолгой. Улс төрийн тавцан дахь эрх ашгийн хуваарилалтуудын өнгө энэ зун ийм байна.
Минийх сонгууль, харин чинийх Тавантолгой. Улс төрийн тавцан дахь эрх ашгийн хуваарилалтуудын өнгө энэ зун ийм байна.
Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг яг сарын өмнө УИХ-д оруулж ирсэн.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах томоохон төсөлд тооцогдож байгаа Тавантолгойн ордын ашиглалтын асуудал өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь намын бүлэг болон парламентаас дэмжлэг аван хаврын чуулган өндөрлөхөөс урьтаж, батлагдах нь тодорхой болов.
Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил жил, сараар бус өдөр хоногоор тоологдож эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн УИХ хоёр дахь удаагаа хаалттай хуралдаж байгааг анхаарахгүй өнгөрөх аргагүй.
Тавантолгойн орд газрыг ашиглах тухай саналыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, улмаар уг саналыг судлах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан.
“Таван толгой”-н асуудлыг УИХ хэлэлцэж, Засгийн газарт өөрөө шийдэх эрхийг нь өгөх процесс явагдаж байна. Гэхдээ мэдээж бэлэн болсон гэрээ