“NEWS” агентлаг 2004 оноос эхлэн жил бүр “ОНЫ ХҮН”-ийг тодруулж ирсэн билээ. Тухайн жил үг, үйлдэл, бодлого шийдвэр, үйл ажиллагаа, уран бүтээлээрээ олон нийтэд эерэг, сөргөөр нөлөөлсөн болон нийгмийн анхаарлын төвд байсан эрхмүүдийг энэхүү номинациараа онцолдог.