Боловсролын сайд Л.Энх-Амгалан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудыг анх удаа уралдуулан эрэмбэлж, чансаагаар нь жагсааснаа танилцуулсан. Таамаглаж байсанчлан улсын чанартай их сургуулиуд ялгарч эхний 7 байрыг эзэлсэн бол хувийн сургуулиуд удаалав.