Энэ өвөл манай орны ихэнх нутгаар цас их унаж, хүйтэрснээс өвөлжилт хүндэрч, малын хорогдол 2002 оны зудынхаас хол давчихаад байна. Өвөлжилт хүндэрсэн 12 аймаг дээр Дорноговь, Дорнод, Хэнтий аймагт хаваржилт хүндрээд байгаа талаар Улсын Онцгой комиссоос өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж танилцаад иржээ.