ҮР ДҮН: 121-130 ХҮРТЭЛ / НИЙТ: 1424
Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам

Өнөөдөр нийт нутгаар сэрүүхэн байна

Өнөөдөр нийт нутгаар сэрүүхэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна. 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар

Улаанбаатарт 16 градус дулаан байна

Улаанбаатарт 16 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.10.24/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2023 оны 10-р сарын 20-21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +13…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж