Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Хятадын 29 онгоц зөвшөөрөлгүй нэвтэрч, зөрчжээ. Үүний 17 нь сөнөөгч, зургаа нь Н-6 бөмбөгдөгч онгоц
Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Хятадын 29 онгоц зөвшөөрөлгүй нэвтэрч, зөрчжээ. Үүний 17 нь сөнөөгч, зургаа нь Н-6 бөмбөгдөгч онгоц
Тайвань Бээжинд цохилт өгөх пуужингийн хүчин чадалтай ба Хятадын эрх баригчид арлын улс руу довтлохоосоо өмнө сайтар бодохыг Тайбэй анхааруулав.
Тайванийг Хятадаас тусгаар улс болгох аливаа оролдлого нь Бээжингээс цэргийн ажиллагаа явуулахад хүргэнэ гэж Хятад улс АНУ-д анхаарууллаа.
Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Сингапурт болж буй Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзжээ. Тайванийг Хятадаас салгах нь Бээжингийн армид “ямар ч үнээр хамаагүй тулалдахаас өөр сонголтгүй болно” гэж Вэй мэдэгдсэн байна.
Остин дараа нь Хятадын цэргийн үйл ажиллагааг “өдөөн хатгасан, тогтворгүй байдал” гэж нэрлэв.Тэрбээр хэлэхдээ, “Хятадын нисэх онгоцууд арлын ойролцоо өдөр бүр нислэг үйлдэж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.
Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үзэж байгаа Вэй АНУ-ын Тайваньд зэвсэг худалдсаныг хариу буруушаасан юм.
Вэйн хэвлэлийн төлөөлөгч түүний хэлснийг иш татан “Хэрэв хэн нэгэн нь Тайванийг Хятадаас салгаж зүрхлэх юм бол Хятадын Ардын Чөлөөлөх Арми ямар ч үнээр хамаагүй тэмцэж, Тайванийн тусгаар тогтнолын аливаа оролдлогыг дарж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас өөр аргагүй болно” гэж анхааруулсан байна.
Остин хариуд нь “АНУ Бээжинг Хятадын цорын ганц засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч, Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа статус-кво-г хадгалахын төлөө байна. Хүчээр хурцадмал байдлыг зохицуулах оролдлого байж болохгүй” гэж хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэрвээ Хятад улс Тайвань руу дайрах юм бол бид зүгээр суухгүй гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа
Тайванийн арлын ойролцоо Хятадын арми цэргийн ажиллагаа явуулсан тухай хоёр талаас мэдээллээ.
Тайванийн арлын агаарын довтолгооноос хамгаалах бүс буюу “ADIZ”-ийн өмнөд,
Хятадад Covid-19-ийн тархалтыг хязгаарлахын тулд авч буй арга хэмжээг Тайванийн ерөнхий сайд Су Цэн Чан өнөөдөр /2022.05.01/ “харгис” гэж онцлон
Тайвань ирэх сард болох 75 дахь удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд (ДЭМА) оролцох итгэл найдвар тээж байна. Тайвань, Бээжингийн харилцаатай
АНУ-ын Төрийн департмент Тайваньд агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системийг дэмжих тоног төхөөрөмж, сургалтын болон бусад зэвсэг хэрэгслийг 95 сая ам.доллараар
Орос улс Украин руу довтолсон нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн хор хөнөөлтэй үйл явдал боллоо. Ажиглагчид дайны талаар өргөн
Тайваньд Хятадаас цэргийн аюул заналхийлсээр байгаа тул тэд АНУ-аас тусламж хүсэх асуудалд анхаарлаа хандуулж байна. “Хэрвээ Тайванийн эсрэг мөргөлдөөн үүсгэвэл