Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо хэт их болсныг илтгэх хуулиуд батлагдсан нь Засгийн газрын баталгаатай бондыг худалдан авах эсэхэд нь эргэлзээ болгоомжлол төрүүлж буй юм.
Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо хэт их болсныг илтгэх хуулиуд батлагдсан нь Засгийн газрын баталгаатай бондыг худалдан авах эсэхэд нь эргэлзээ болгоомжлол төрүүлж буй юм.
Төгрөгт шилжүүлбэл 700 сая ам.доллар нь 2,4 их наяд төгрөг болно. Энэ нь нийслэлийн 2024 оны нэг жилийн төсөвтэй дүйж буй юм.
Бондын мөнгийг яг юунд зарцуулах талаар албан ёсоор мэдээлээгүй байна.
Хамгийн сонирхолтой нь хотын даргын энэхүү төлөвлөгөөг намын болон Засгийн газрын түвшинд дэмжээд зогсохгүй намрын чуулганаар хэлэлцэх хуулиудаар шийдэж өгөх нь.
Улаанбаатарын стресстэй иргэд агаарын бохирдолдоо бачуурч, авто зам дээр түгжрээд хотын даргаа хэрхэхийг анхааралтай ажиглаж суугаа. Гэхдээ үүний төлөө өрөнд ормооргүй байна.