Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын хооронд үл ойлголцол үүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Тэдний зөрчилдөөний улмаас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа доголдож, зарим тасаг, нэгжүүдээ хаасан талаар тус төвийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун мэдээлсэн.