МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар 23 сайдтайгаар байгуулагдав.
МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар 23 сайдтайгаар байгуулагдав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын сайд нараа танилцуулж, Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэх юм.
МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилж, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг нэр дэвшүүлэв.
МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал өнөөдөр /2024.07.04/ хуралдах төлөвтэй байна.
АН-д Шадар сайд, Нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Түгжрэл хариуцсан сайд, Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр салгаж, нэгийг нь өгөх зэргээр 6-7 яамыг өгөх тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.
Энэ мэт олон хувилбар яригдаж байгаа ч өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл эцэслэж, АН, ХҮН намтай тохиролцож, МАН Бага хурлаа хуралдуулж, Засгийн газар бүрдэх юм.
Иргэндээ хайртай байж, тэдний эрх ашгийг хангаж ажиллах нь төрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Иргэн эрүүл аюулгүй орчинд, аз жаргалтай
Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн нэг сард 130 хувиар нэмэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө хэлж байсан шигээ намынхантайгаа, ах дүүстэйгээ зарласан “дайн” сүүлийн хоёр жил ширүүн өрнөв.
Олон Оюутолгой, Тавантолгой шиг том төслүүдээ зөв менежментээр хөдөлгөх чухал үүрэг, ачаа дараа, дараагийн Засгийн газарт ирж буйг анхаарах нь чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.