ЗГ-ын ээлжит бус хуралдаан | News.MN
ҮР ДҮН: 1-7 ХҮРТЭЛ / НИЙТ: 7
600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа.

Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

​Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.

​Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэг байгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэд ил тод байдлаар захиран зарцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.

“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.

СХД-ийн 28 дугаар хорооны 1876 өрхийн дунд туршилтын журмаар шахмал түлш борлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээр хүлээлт бий болжээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын

Цөмийн энергийн газрын даргад хариуцлага тооцохоор боллоо

Цөмийн энергийн газрын даргад хариуцлага тооцохоор боллоо

Өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хэрэгжилтийн талаархи Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээллийг хэлэлцээд дараах арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж