Монголын жазз хөгжмийн урлагийн “Загалмайлсан эцэг” маэстро Б.Ганбат агсны “Баянмонголын Ганбат” пянзны нээлт өнөөдөр /2024.01.18/ боллоо. Монголчууд “Дуудах нэрийг эцэг эх өгдөг. Дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг. Тэгвэл Бадамдоржийн Ганбат гэх эрхэм уран бүтээлч ард түмнээ “Баянмонголын Ганбат” гэж алдаршиж, нэрээ дуудуулсан уран бүтээлч байв.