АНУ Тайвань | News.MN
ҮР ДҮН: 21-30 ХҮРТЭЛ / НИЙТ: 40
Цагаан ордон Хятадад анхааруулга өгөв

Цагаан ордон Хятадад анхааруулга өгөв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалын үеэр аливаа хурцадмал арга хэмжээ авахгүй байхыг Цагаан ордон Хятадад анхааруулав.

Тайванийн тусгаар тогтнол дайн дэгдээж болзошгүйг Хятад анхааруулав

Тайванийн тусгаар тогтнол дайн дэгдээж болзошгүйг Хятад анхааруулав

Тайванийг Хятадаас тусгаар улс болгох аливаа оролдлого нь Бээжингээс  цэргийн ажиллагаа явуулахад хүргэнэ гэж Хятад улс АНУ-д анхаарууллаа.

Хятадын Батлан ​​хамгаалахын сайд Вэй Фэнхэ Сингапурт болж буй Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр, АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзжээ. Тайванийг Хятадаас салгах нь Бээжингийн  армид “ямар ч үнээр хамаагүй тулалдахаас өөр сонголтгүй болно« гэж Вэй мэдэгдсэн байна.

Остин дараа нь Хятадын цэргийн үйл ажиллагааг “өдөөн хатгасан, тогтворгүй байдал« гэж нэрлэв.Тэрбээр  хэлэхдээ, “Хятадын нисэх онгоцууд арлын ойролцоо өдөр бүр нислэг үйлдэж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна« гэлээ.

Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үзэж байгаа Вэй АНУ-ын Тайваньд зэвсэг худалдсаныг хариу буруушаасан юм.

Вэйн хэвлэлийн төлөөлөгч түүний хэлснийг иш татан “Хэрэв хэн нэгэн нь Тайванийг Хятадаас салгаж зүрхлэх юм бол Хятадын Ардын Чөлөөлөх Арми ямар ч үнээр хамаагүй тэмцэж, Тайванийн тусгаар тогтнолын аливаа оролдлогыг дарж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас өөр аргагүй болно« гэж анхааруулсан байна.

Остин хариуд нь “АНУ Бээжинг Хятадын цорын ганц засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч, Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа статус-кво-г хадгалахын төлөө байна. Хүчээр хурцадмал байдлыг зохицуулах оролдлого байж болохгүй”  гэж хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж