Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

ХОНЬ

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Шинэ он эхэлж байгаа учраас өнгөрснөө ардаа үлдээж, бүхнийг шинээр эхлэхийг хичээгээрэй. Боломжийг эрэлхийж байгаа бол хайрцагнаасаа гарч сэтгэ. Ирэх оны хоёрдугаар улиралд шинэ боломжууд гарч ирнэ. Зарим хүмүүсийн орлого нэмэгдэх ирээдүй харагдаж байна. Шинэ бизнес 2023 онд амжилтад хүрэх боломж их, хөрөнгө оруулалтууд үр өгөөжөө өгнө. Жилийн эхний саруудад сэтгэл санаа тогтворгүй байж, романтик, нийгмийн харилцаа холбоо өргөжнө. Гэр бүлийн зарим гишүүнтэй харилцах харилцаанд таны тэвчээр барагдаж байгаа ч уян хатан байх ёстойгоо мартаж болохгүй. Энэ онд аливаа асуудлыг засах нь энгийн биш стратегийн зохицуулалт шаардана. 2023 оны эхний хагас жилд эрүүл мэнддээ маш сайн анхаарал тавих шаардлагатай. Тэгэж чадвал биеийн эрүүл мэнд сайжирч, эрч хүч сэргэхийг та мэдрэх болно. Ямар ч тохиолдолд стресст дарагдаж, удирдуулж болохгүй гэдгээ санаарай.

    Азтай тоо: 2, 5

    Аз дагуулах өнгө: тоор, ягаан, ногоон

    Азтай сарууд: 3, 6

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж