Гайхамшигтай долоо хоног таныг хүлээж байна. Заримдаа итгэл найдвар нуран унаж, амьдрал болж бүтэхгүй болсон мэт санагдана. Ийм үед ажилдаа төвлөрч, өөрийгөө завгүй байлгах нь сэтгэл гутралаас зайлсхийх хамгийн зөв арга. Гэр бүлээ нэгдүгээрт тавь. Хамтдаа байхын тулд бүхнийг хий. Зориудаар ямар нэгэн баяр тэмдэглэсэн ч болно шүү дээ. Ойр дотны хамаатан садан тань танд зөв бурууг ойлгуулж туслана. Ажил дээр тань олон боломж гарч ирнэ. Хүсэл мөрөөдөл төдий байсан зүйлс бодит болж биелэнэ. Таны асч гэрэлтэх цаг учраас сөрөг бүхнээс зайлсхий. Эерэг бүхэнд л төвлөр. Санхүүгийн байдал сайн байна. Хожим ашгаа өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийнэ. Сайхан мэдээ сонсоно. Нуруун дээрх үүрэг хариуцлагыг хайртай хүн тань ижил тэнцүү хувааж үүрэх болно.