Зогсох цэгээ мэддэг байх хэрэгтэй гэдгийг танд зөвлөе. Өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд хүний юм руу бүү шуналтаарай. Хүмүүстэй харилцахдаа даруу бай. Өөртөө хэт итгэлтэй бардам байснаар эргэн тойрныхоо хүмүүсийг үргээж мэднэ. Энэ нь ялангуяа ганц бие хүмүүст хамаатай. Хэрвээ та хостой бол хайртай хүндээ гэнэтийн бэлэг өгч, харилцаагаа өнгөлөөрэй. Ажил дээрээ өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж, амжилттай байна. Дарамт шахалт мэдрэхгүй харьцангуй тайван долоо хоног таныг хүлээж байна. Санхүүгийн байдал тийм ч сайнгүй байна. Тиймээс илүү дутуу зарцуулалтаа танахыг зөвлөж байна.