Энэ долоо хоногт нэмэлт орлого, урамшуулал гээд санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч гэр бүлийн амьдралд зарим нэг асуудал тулгарч магадгүй. Гэр бүлийн гишүүдээ бухимдуулахгүйн тулд хэлэх үгээ сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай. Ажил дээрээ удирдлагуудтайгаа зөрчилдөж магадгүй. Гэхдээ зөрчилдөөний эцэст асуудлаа шийдвэрлэх юм уу арай өөр ажилд хүч үзнэ. Оюутан сурагчид энэ долоо хоногт бодож байснаасаа ч илүү их амжилт үзүүлнэ. Өчүүхэн асуудлаас болж сэтгэл санаа хямарч магадгүй. Хоолой өвдөж магадгүй тул даарч хөрөхөөс болгоомжил.