Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Өрсөлдөгч, дайснуудаасаа онц болгоомжлох хэрэгтэй. Тэд таны амжилтанд атаархаж, хорон явуулганд оруулж магадгүй байна. Гэр бүлийн дулаан уур амьсгал ажлын стресс, бухимдлыг тань тайлах болно. Та ч бас гэр бүлийнхэндээ зориулж, онцгой ямар нэгэн зүйл хийж өгөх хэрэгтэй.