Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан үүсэх бололтой. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол дахин нэг нягталж, туршлагатай хүнээс дэмжлэг авах хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Та хэр овжин сэргэлэн байж чадахаас шалтгаалан орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг хэрхэвч зөвшөөрч болохгүйг анхаараарай.

Хайр дурлал, гэр бүл: Ганцаардмал ганц бие хүмүүс энэ сард хайрын романст умбана. Удаан хугацаанд харилцаатай байсан хосуудын хувьд сүй тавих бололтой. Харин та гэр бүлтэй бол хүүхэдтэй холбоотой асуудал таныг бага зэрэг зовооно. Хүүхэд таны хүссэн шиг биш хүмүүжүүлсэн шиг хүн болж төлөвшинө гэдгийг анхаараарай.

Эрүүл мэнд: Оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд таатай.  Энэ нь биеийн энергийг тогтворжуулж, сэтгэл санааг тайтгаруулахад тусална.  Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж