Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж, гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.

Эрүүл мэнд: Таны биед өвчин зовуурьгүй байх боловч сэтгэл санааны хямралд өртөх магадлалтай. Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй.  Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж