Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн эхээр хамтран ажиллагсадтайгаа спортоор хичээллэх салхинд гарах зэргээр  харилцаагаа ойртуулж ойлголцож эхэлнэ. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Эргэн тойрныхоо хүмүүсээ бодитоор үнэлэх саруул ухаан, бусадтай харьцах уян хатан чадвар зэрэг нь нөхцөл байдлаас нэр төртэй гарахад тань түлхэц болно. Долоо хоногийн дундуур тохиролцоонд хүрэхэд нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг эрэхэд таатай төдийгүй санасан хэрэг бүтнэ. Долоо хоногийн сүлээр ганц бие хүмүүсийн хувьд өөртэйгөө ижил үзэл бодолтой нэгэнтэй учирч шөнөжингөө улс төрийн талаар ярилцах бололтой. Хайр дурлал мөнгөтэй холбоотой асуудалд ямар нэг хариу өгөх боломжгүй байна. Хэрвээ та өөрийн хийж буй зүйлдээ сайтар анхаарлаа төвлөрүүлж чадвал таны амьдрал илүү амар болох болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж