Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн эхээр таны сэтгэл зүрх маш тогтворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй. Чухал ажил хэргийн уулзалт замын түгжрээнээс болж саатах бөгөөд утсаар ярьж өөрийгөө ойлгуулахыг хичээ. Энэ жил сурч боловсроход их таатай жил тул богино хугацааны сургалтанд суух эсвэл ажилдаа саад бололгүйгээр алсын зайн сургалтанд хамрагдах хэрэгтэй. Долоо хоногийн дундуур өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн хэлэлцээ хэдийгээр амжилттай байж болох ч хууль бус мөнгө угаах ажиллагаа болон сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллах зэргээс хол байхгүй бол хууль эрх зүйн асуудалд орооцолдож болзошгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж