Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн эхээр ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ хол  бай. Таны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээл ч ажиллагаандаа ашиглаж болох юм. Долоо хоногийн дундуур таны хувьд аюултай байдлын мэдрэмж төрөх үед гэртээ ойрхон байх нь дээр. Зөв бүтэцтэй хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн хийж хэвшихэд тохиромжтой цаг ба энэ нь одоо болон дараа нь байнга үр дүнгээ өгөх болно. Долоо хоногийн сүүлээр далайцтай үйл хөдлөл хийх зоригтой энэ ордныхон сайхан амжилтад хүрэх болно. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол энэ үе маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж