Хуучирсан мэдээ: 2019.07.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн эхээр хувь заяа таны ихэрхүү, дээрэлхүү байдлыг дахин сорьж шалгаж байна. Аль хэр тэсвэр тэвчээртэй байж, тунгаан бодож чадахаас тань эхлүүлсэн болон цаашдын бүх ажлын амжилт бүтээл шалтгаална. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх, төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учрах, түншүүдтэйгээ зөрчилдөх магадлалтай. Өөрийн боломжиндоо шүүмжлэлтэй хандахыг хичээж, шинэ нөхцөл байдалд дасан зохиц. Долоо хоногийн дундуур зөвхөн бие даасан үйл ажиллагаа л амжилт авчирна. Хайр дурлал, романтик адал явдалд таатай. Ажил хэргээ зохистой төлөвлөх чадвар ба хүчээ зөв хуваарилах нь ойрын ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална. Харин амжилтанд хүрэх тэмүүлэл эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж