Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Амьдралын хэв маяг хэвийн, ажлын уур амьсгал ч ердийн үргэлжилнэ. Хэдий тийм ч таны санааг зовоож, бухимдуулах зүйлс гарч ирэх бололтой. Хангалттай унтаж амарч, ядаргаа, бухимдлаа тайл. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй, тиймээс орой үдшийн элдэв арга хэмжээнээс татгалз. Эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн бэртэл гэмтлээс сэргийлээрэй. Шаардлагатай бол эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгөхөд гэмгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал гарч болзошгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж