Хуучирсан мэдээ: 2019.05.06-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүү, мэргэжил карьерийн хувьд энэ сар тун ээлтэй болж өнгөрнө. Ялангуяа урлаг, мэдрэмж, гоо зүйн талын ажил эрхэлдэг бол хайр, баяр баяслыг л бүхэл сарын турш мэдрэх аж. Хэрвээ ажиллах эрч хүч чинь буураад байвал энэ нь хэт завтай байгаагийн л илрэл гэж ойлгоорой. Энэ сард чиний сэтгэлийг гарцаагүй хангалуун байлгах зүйлст аялал, амралт, сургалт болон холын зайнаас ажлаа хийх орж байна. Юу чамд хөрөнгө оруулалт болж чадахыг сайтар тунгаагаарай.

Гэр бүл, хайр дурлал: Хамтдаа удаан хугацааг өнгөрөөсөн, нийлэмжээ нэгэнт тодорхойлчихсон хосын хувьд хоёул зорилгоо сайтар санаж, хамтрагчийнхаа туршлага болон боломжийг нь заавал харгалзан ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй. Ганц бие хүмүүс олон хүний анхааралд өртөх боловч энэ сард хайр дурлалын харилцаанд яарах хэрэггүй. Таны болчимгүй үйлдэл нөгөө хүндээ  буруу ойлголт төрүүлж, хөнгөн хийсмэр мэт сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлоорой.

Эрүүл мэнд: Амралт, агаар салхинд гарч эрч хүчээ сэргээснээр  сэтгэл санаа өөдрөг байж, бие хөнгөрнө. Энэ сард эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт байхгүй боловч харшил, ядаргаанаас сэрэмжлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж