Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Зарим загасныхан ажлаа солихоор зориг шулуудна. Дараагийн ажлаа олж байж шийдвэрээ гаргахыг одод зөвлөж байна. Хамт олны уур амьсгал сайнгүй байна. Тиймээс бусадтай нэг их харьцалгүй өөрийн хүлээсэн үүргээ сайн биелүүлэхийг хичээ. Гадаад харилцаа холбоо тэлнэ. Мөнгө санхүүгийн байдал тогтворгүй байна.

Хайр дурлал, гэр бүл: Нэгэнт хийсэн сонголтондоо үнэнч байж, зугаа цэнгэлд цагаа үрэхээ болих хэрэгтэй. Дотны хүнээ түргэн зангаасаа болоод гомдоож болзошгүй. Ийм нөхцөлд түрүүлж буулт хийгээрэй. Харин үеэ өнгөрүүлсэн харилцаа холбоогоо тасалсан нь дээр. Гэр бүлтэй хүмүүс хов живнээс болгоомжил, ханьтайгаа илэн далангүй бай.

Эрүүл мэнд: Зүрх судасны систем эмзэг байна. Хамрын ханиад гэх мэтийг тооцохгүй бол бусдаар дажгүй сайн байна. Хүүхэд нялхас халдварт өвчнөөс сэргийлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж