Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Санаа бодлоо удирдлагатайгаа хуваалцах нь байр сурийг тань бэхжүүлнэ. Сарын сүүлээр хичээл зүтгэл үнэлэгдэж, удирдлага сайшаана. Төсөл амжилттай хэрэгжинэ. Бусдыг шүүмжлэх, хов ярих нь таагүй байдалд оруулна. Мөнгө санхүүгийн асуудалд хянамгай хандаж, ашиггүй худалдан авалт хийхээс зайлсхий.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард зав зай муутай байх тул хайр дурлалын тухай бодохоор боломж олдохгүй л болов уу. Дотносоод удаж байгаа хумхынхан харилцаагаа албан ёсны болгох бодолгүй байна. Гэрлэгсдийн тухайд ар гэртээ тэр болгон тухлаад байж чадахгүй.

Эрүүл мэнд: Эрүүл амьдралын хэв маягийг баримталбал санаа зовох зүйл алга. Ачааллаа тохируулж, аль болох их амарч байгаарай. Зарим хүмүүсийн харшил, удамшлын өвчин сэдэрч магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж