Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард ашигтай, шинэ харилцаа холбоо тогтоохын төлөө хичээх шаардлагатай. Бизнес бага сага бүтэлгүйтнэ. Гэвч нөлөө бүхий нөхөд тусална. Албан томилолтоор явах үедээ шинэ санаа олох болно. Ажил дээр нэр хүнд тань  өсч, удирдлага тань хүртэл таны үгийг сонсдог болно. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Хосууд ямар нэгэн шинэлэг харьцааг эрэлхийлнэ. Хэрвээ та хайр дурлалаа нэгэнт олсон бол байгаа орчноо өөрчлөхөд л харилцаа шинэчлэгдэнэ. Хайрттайгаа хамтдаа үзвэр үзэж, хоолонд орж, салхинд гарах цаг зав гаргаарай. Ойр дотны хүмүүсээ илүү их анхаарч халамжлаарай. Ганц бие хүмүүс энэ сард шинэ харилцаа үүсгэхгүй хайр дурлалын асуудал нам гүм байна.

Эрүүл мэнд: Ачаалал ихтэй сар болохоор амрахад цаг зав гарга. Хоол хүнсээ онцгой анхаарч, зөв хоолло. Ходоод гэдэс өвдөж хямарч болзошгүй. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж