Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүчээр дүүрэн байх тул ямар ч хэцүү ажлыг хөнгөхөн хийчихнэ. Хамгийн гол нь хийх ёстой ажлаа зөв дараалалд оруулж, төлөвлөн бичээрэй. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийг санаж, ажлаа дэс дараатай хийвэл зохино. Мөнгө багатай байлаа ч гутрах хэрэггүй, энэ бол түр зуурын хэрэг. Сарын дундуур бусдаас авлагаа авч, хэрэгцээт зүйлдээ зарах мөнгөтэй болно. Хувиараа бизнес эрхлэгчид ашиг орлого сайтай байна.

Гэр бүл, хайр дурлал: Нумын ордныхон гуравдугаар сард ухаанаа алдан дурлалын адал явдалд  хутгалдахаа больж, бүгдийг эрүүл саруулаар цэгнэн үзэхийг хичээнэ. Энэ нь ч зөв юм. Хостой хүмүүс илүү харж, өөр хүнийг сонирхсоноос болж өөрт байгаа хамгийн нандин зүйлээ алдах магадлалтай.

Эрүүл мэнд: Та хэдий чинээ их өөдрөг бодолтой байна бие төдий чинээ сайн байна. Өөрөөр хэлбэл, энэ сард эрүүл мэндийн байдал сэтгэл санааны байдалтай шууд холбоотой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж