Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хамт ажиллагсад, өөрийн ойр байгаа хүмүүсийг гярхай ажигла. Хэн нэгэн таны уналтыг хүлээгээд сууж байна. Удирдлага тань хэцүү даалгавар өгнө. Гэвч хилэнцийнхэн түүнийг нь нэр төртэй биелүүлнэ. Ирээдүйг тань шийдэх чухал бичиг баримтанд гарын үсэг зурна. Зорилгоосоо бүү ухар. Мөнгө санхүүгийн байдалд сэтгэл хангалуун байна. Хуучин төсөл ч, шинэ ажил ч үр ашгаа өгч, орлого нэмэгдэнэ. Гэвч зардал их байх тул зарцуулалтаа зөв төлөвлөөрэй

 Гэр бүл, хайр дурлал: Заяаны ханьтайгаа учрах магадлалтай сар. Энэ сард үүсгэсэн харьцаа хилэнцийн  ордныхонд жинхэнэ аз жаргалыг бэлэглэнэ. Харин нэгэнт гэрлэсэн хүмүүсийн тухайд хань ижлээ юм болгонд битгий шүүмжил. Хэт өндөр шаардлага тавиад байвал ганцаар үлдэж болзошгүй.

Эрүүл мэнд: Хууч өвчин хөдөлж болзошгүй. Зүрх судасны систем эмзэг байна. Тиймээс сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээ. Хэрэв бие тань өвдөөд эхэлбэл дур мэдэн гэрээр эмчлэх гэсний хэрэггүй  мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж