Хуучирсан мэдээ: 2019.03.01-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүчээр буцалж, шинэ санаагаар дүүрэн явдаг жинлүүрийнхэн удирдлагаасаа өндөр үнэлгээ авна. Урьдын адил хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатайгаар хандаж, ямар ч ажлыг саадгүй хийж гүйцэтгэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байх тул мөнгөнд санаа зоволгүйгээр ажлаа төлөвлөөрэй.

Гэр бүл, хайр дурлал: Гэрлэгсэд эв найртай байж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлнэ. Сарын дундуур  хайртай хүнтэйгээ харь газар руу аялах боломж гарч ирнэ. Гоонь эрчүүдийн  тухайд сэтгэлд нийцтэй нэгэн таарвал шаргуу араас нь хөөцөлдөөрэй. Харин ганц бие бүсгүйчүүд бүх зүйлд эр хүн түрүүлж алхам хийх ёстой гэж хараад байвал ганц бие байдал чинь бүр ч удаан үргэлжилнэ гэдгийг анхаар.

Эрүүл мэнд: Гэхдээ бэртэж гэмтэх магадлал ихсэнэ. Машин барих, гадуур явахдаа болгоомжтой бай. Хаврын улирал ирж буй учир зөгийн бал, ургамлын цай, сүү, сармис гээд дархлаа сайжруулах хоол хүнс түлхүү хэрэглэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж